ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ


ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

6 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн талаарх мэдээлэл

6.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах мэдээллийг маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллага /цаашид “хяналтын байгууллага” гэх /-д мэдээлнэ:

6.1.1. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг;

6.1.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, иргэний регистрийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, дотоод хяналтын журам.

6.2. Энэ хуулийн 6.1-д заасан маягтын загварыг хяналтын байгууллага батална.

6.3. Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 6.1-д заасны дагуу мэдээлснээр үйл ажиллагаагаа эхлүүлж болно.

6.4. Хяналтын байгууллага энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэлд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөнө.

6.5. Хяналтын байгууллага дор дурдсан үйлдвэрлэлийг шинээр эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана:

6.5.1. мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

6.5.2. өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

6.5.3. нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл.

6.9. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа 15 хоногийн дотор хяналтын байгууллагад мэдэгдэнэ.


Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч та мэдээллээ бүртгүүлэхдээ нэвтрэх цонхны хэрэглэгч гэсэн хэсэгт USER, нууц үг гэсэн хэсэгт 123456 гэж бичин нэвтрэн орж бүртгэлийн хэсэгт бүртгүүлнэ үү.